Иргэдийн санхүүгийн хямрал "Түншлэл"-ээр мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 16:58:47

“Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдаа энэ жил 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 2001 оноос эхэлсэн уг арга хэмжээ жил бүр өргөжиж, оролцогчид, бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байгаа бөгөөд энэ удаа Хөвсгөл, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ, Дархан, Орхон аймаг, Улаанбаатар хотоос болон Өвөрхангай аймгийн нийт сумдаас  200 орчим бизнес эрхлэгчид оролцон шилмэл бараа бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдэд бэлэг барьлаа. 


Оролцогчдын хувьд бараа бүтээгдэхүүнээ, ялангуяа цагаан идээний төрлийг сав, баглаа боодлоор хангасан, Завханы улаан сармис зэрэг байгалийн оригнал бүтээгдэхүүнийг олноор нийлүүлж, тэдгээрийг даршилсан, савласан зэрэг олон давуу талууд байсан ч худалдан авагчдын зүгээс санхүүгийн хямралтай байгаа нь илт мэдэгдэж, урд онуудад 100 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг байсан бол энэ жил 50 орчим сая төгрөгийн худалдан авалт хийгджээ.
“Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийг шилдгүүдээр шалгаруулсан бөгөөд гранпри шагналыг Өв санаа ХК хүртлээ. Мөн 10 сарын -11 ний өдрүүдэд Орхон аймагт зохион багуулагдах Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгаас төлөөлөн оролцох шилдэг үйлдвэрлэгчдийг шалгарууллаа. 

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд