Халдварын эрсдэл бууртал сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт эхлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-13 19:21:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын 4 зэрэглэлийн 2 дугаар түвшнээс 3-д шилжиж, 14 төрлийн үйл ажиллагааг 14 хоног хязгаарлаж байна. Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх вэ гэсэн асуултад өнөөдөр болсон УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид асуусан юм.


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хариулахдаа, "Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Халдварын эрсдэл бууртал, одоогоор танхимын сургалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй" гэсэн хариу өгөв.


Мөн тэрээр, "Сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө шийдвэрлэсэн. Одоо бол 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Хэт их эрсдэлтэй байгаа учраас сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын сурах орчинд  эрсдэл үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна" гэдгийг тодотгов.

 

Ирэх даваа гаргаас сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалтыг 10-аас дээш хүнтэй бол хязгаарлаж байгаа юм. 


Холбоотой мэдээ