Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-12 22:48:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр аймгийн нийт нутгаар салхи секундэд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл ажиглагдахыг УЦУОША-наас анхаарууллаа. 

Мөн өдөр хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орж, өмнөх хоногоос 15-20 градусаар эрс хүйтрэхийг сануулав.

Энэ үеэр замд халтиргаа гулгаа үүсэх, зам даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл үүсэж байгаа тул малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ