Завханд коронавирусний батлагдсан тохиолдол зургаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Шилүүстэй суманд коронавирусний батлагдсан тохиолдол зургаа боллоо
гэж албан бус эх сурвалж мэдээлэв.
Шилүүстэй
суманд эмчлүүлж буй иргэний ойрын хавьтлын хоёр иргэнээс коронавирусний халдвар
илэрч батлагдсан тохиолдол зургаа болжээ. Одоогоор эмчлүүлж буй архаг өвчтэй нэг иргэний биеийн байдал хүнд байна.
Бусад таван иргэнд эмнэлзүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Иргэд сумын
эмнэлэгтээ тусгаарлагдсан байгаа. Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж очсон
халдвартай иргэдийг ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын
өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдийн баг суманд нь эмчилж байна. Яг одоо аймгийн Онцгой комисс хуралдаж байна.
Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг үргэлжлүүлэн мэдээлнэ.