Төрийн албаны шалгалтыг цахимаар хянаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-12 15:26:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар 08.00 цагт эхэллээ. Тус аймагт ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 335 иргэн баталгаажилтын хуудсан дээр хуваарилсан цагийн хуваарийн дагуу шалгалтаа өгч байна.

Шалгалтын үеэр эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөөс гадна зөрчил гарахаас сэргийлж, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байгаа юм. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж байна.

Шалгалт нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрхзүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэж байгаа ба маргааш үргэлжлүүлэн авах аж.

Холбоотой мэдээ