Хамтарсан баг Шинэжинстэд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-11 21:40:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс Шинэжинст сумын дотуур байранд гарсан хоолны хордлогын асуудлаар Шуурхай хуралдаан зарлаж, тус сумын холбогдох албаныхантай онлайнаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.
Дотуур байрны 55 хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа хэдий ч зовуурь илэрсэн хүүхдүүдтэй ижил хоол идсэн учир халдварын хүрээ нэмэгдэх магадлалтай гэж ЭМГ-ын тархвар судлаач Б.Алтанчимэг мэдээлэв.
Тиймээс өнөөдөр аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан баг, аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагч нар тус суманд очиж ажиллахаар шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ