Мал эмнэлэг, магадлан шинжилгээний лаборатори байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын хүнсний захад мах, сүүнд шинжилгээ хийх Мал
эмнэлэг, магадлан шинжилгээний лаборатори шинээр байгуулагдаж, энэ сарын 11-нд нээлтээ
хийлээ.
Лабораторийг мал эмнэлгийн тодорхой мэргэшлээр дагнан, явуулын болон суурин үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий "ТЭТУМ" ХХК байгуулсан
ба махны PH буюу антибиотикийн үлдэгдлийг тодорхойлох, сүүний бохирдол, хольцыг
илрүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлэх ажээ.
Тус хүнсний захад өмнө нь ийм лаборатори байгаагүй.
Ийнхүү лабораторитой болсноор Мандалговийн иргэд эмийн үлдэгдэлгүй цэвэр, эрүүл,
аюулгүй хүнсээр хангагдах боломжтой болж байна.


