Зургадугаар сарын 13-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА10.30 цагт БНХАУ-ын 60.0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол ХАХНХЯ-ны 9 давхрын уулзалтын танхимд болно.
11.00 цагт Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний таван сарын байдлаарх хэвлэлийн бага хурал УБСЕГ-т болно.
11.00 цагт “Цагаан жагсаалт”-ыг МЗХ-ны байранд зарлана. Энэ үеэр Цагаан Жагсаалтынхантай хариуцлагын гэрээ байгуулж, батламж гардуулна.
Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт Дарханы СЕХ хууль зөрчсөн талаар бие даагчид мэдээлэл хийнэ
12.30 цагт УИХ-ын сонгуульд БГД-ээс нэр дэвшигч С.Хүрэлбаатар сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
18.30 цагт "MICS 2016" Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн хаалт МҮХАҮТ-н Их танхимд болно.