“Худалдааны гудамж” нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-13 00:42:05
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Уурхайчин багт баригдсан “Худалдааны гудамж”-ийг Баян-Өндөр сум хариуцахаар боллоо.

Уг гудамжийг өнгөрсөн онд Орон нутгийн төсвийн 292.7 сая төгрөгөөр барьсан юм. Тун удахгүй нээлтийн арга хэмээ болно гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр хэллээ.

Худалдааны гудамж нь “Хангайн бүс” худалдааны төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар бараан захын ойр орчмын газрыг хамарна. Гудамжны гадаа худалдаанд зөвхөн Эрдэнэтэд үйлдвэрлэсэн гар урлал, уран зураг, бэлэг, дурсгалын бүтээгдэхүүн байрлана. Иймд энэ чиглэлээр бүтээл туурвидаг иргэд Баян-Өндөр суманд хандах ажээ.

Цаашид уг гудамжийг олон улсын жишигт нийцүүлэхээр тохижуулах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ