Улаанбаатарт түр зуурын бороо орно

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-12 10:03:48

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно.

 Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ