Баян-Өлгийд мал төллөлт 9.1 хувьтай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-09 16:19:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт оны эхэнд тоологдсон 885,5 мянган толгой хээлтэгчээс 80,3 мянга нь төллөж мал төллөлт 9,1 хувьтай байна.

Гарсан төлийн 98,6 хувь буюу 79,2 мянга нь эсэн мэнд бойжиж байна.

Мал төллөлт Баяннуур суманд хамгийн өндөр 59,4 хувьтай бол Алтанцөгц, Толбо, Буянт суманд 10-22, бусад суманд 10-аас доош хувьтай.

Одоогоор аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн байна. 

Холбоотой мэдээ