“Brent” маркийн нефтийн үнэ 70 ам.доллар давж өслөө

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-03-08 10:13:14

МОСКВА. /RIA Novosti/. Хойд тэнгисээс олборлодог “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 70 ам.доллароос дээшилж өсжээ.


"Хар алт" өнгөрсөн оны нэгдүгээр сарын 8-наас хойш анх удаа 70 ам.доллар давж буй юм.


Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.78 хувиар өсөж, 70.78 ам.долларт хүрсэн байна. Техасын “WTI” маркийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 67.41 ам.долларт хүрч, 1.72 хувиар өсжээ.  


“ОПЕК+” бүлгээс олборлолтоо өмнөх түвшинд байлгах шийдвэрийг саяхан гаргасны дараа нефтийн үнэ өссөөр байгаа юм. Үүний зэрэгцээ ОХУ олборлолтоо өдөрт 130 мянган торхоор, Казахстан 20 мянган торхоор нэмэгдүүлнэ. Харин Саудын Араб өнгөрсөн сарын өмнөх үзүүлэлттэй харьцуулбал олборлолтоо сайн дураар өдөрт нэг сая торхоор бууруулахаар болжээ.


Холбоотой мэдээ