Авто тээврийн хяналт шалгалтыг 24 цагаар хийж байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-03-07 21:32:22

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэх автомашины хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Говьсүмбэр аймгийн  Замын цагдаагийн тасгаас харьяа  бүс нутагт  авто тээврийн хяналт шалгалтыг 24 цагаар хийж байна.

Тус аймгийн нутгаар дамжин өнгөрдөг босоо тэнхлэгийн авто зам буюу Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн А0101-А01-02 дугаартай авто зам дээр осол хэрэг давтамжтай гардаг аж.

Тиймээс аймгийн Замын цагдаагийн тасгаас орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ зүүж, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй оролцох талаар иргэд жолооч нарт анхааруулав.

Холбоотой мэдээ