Нийт сурагчийн 95 хувь нь танхимын сургалтад хамрагдаж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-03-05 12:51:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Батжаргал, Шуурхай штабын дарга, хурандаа Г.Ганбаатар нар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуульд хамрагдах ёстой 22600 сурагчийн 95 орчим хувь нь, цэцэрлэгт хамрагдах ёстой 8700 хүүхдээс 6000 нь энэ сарын нэгнээс танхимын сургалтад хамрагдаад байна. Иймд сургууль, цэцэрлэгүүдийн  халдвар, хамгааллын дэглэм, хариу арга хэмжээ, бэлэн байдлын төлөвлөгөө болон анги, танхимын агаар сэлгэлт, тусгаарлах өрөөний нөхцөл байдалтай удирдлагууд танилцсан юм.  Мөн тулгамдаж буй болон нэн яаралтай  шийдвэрлэх асуудал  байгаа эсэх талаар сургуулийн захирал, багш нартай санал солилцлоо.

Түүнчлэн сургалтын хоцрогдлыг арилгахын тулд эцэг, эх, сургуулийн удирдлага хамтран ажиллахыг онцгойлон анхааруулсан юм. Аймгийн Засаг дарга хэлэхдээ, боловсролын байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, төлөвлөгөөгөө маш зохион боловсруулж, зохион байгуулсан байна гэлээ.  

Холбоотой мэдээ