АНУ-д сармагчингуудад коронавирусний вакцин хийжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-03-05 10:47:01

САН-ДИЕГО. /Business Insider/. АНУ-ын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн таван горилл, дөрвөн орангутан сармагчинд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан коронавирусний вакцин хийжээ.


Өнгөрөгч нэгдүгээр сард найман горилл коронавирусний халдвар авсны дараа сармагчингуудад вакцин хийхээр шийдсэн байна.


Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн сармагчингууд коронавирусний вакцин хийлгэсэн анхны мичнүүд болж буй юм. Эдгээр амьтанд тарьсан вакцин нь хүнд хэрэглэхэд тохиромжгүй болохыг тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ