Шилийн богд уулын тахилга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-10 18:04:56

2016 оны 6-р сарын 8 буюу Зуны дунд сарын шинийн 4-ний  өдөр Шилийн богд уулын тахилга боллоо. Тахилгын гол онцлог нь шилийн сайр эр Тоорой бандийн амьд дүр гэгддэг МУСТА, Жүжигчин Х.Ганхуяг Тоорой бандийнхаа хувцастай уулан дээрээ заларч сүсэгтэн олны хамтаар Шилийн богд ууландаа тангараг өргөсөн явдал байлаа.

Тахлиыгн үеэр сүсэгтэн олонд Шилийн богд уул болон Тоорой бандийн талаар мэдээлэл өгсөн нь олны сонирхлыг ихээхэн татсан явдал болов.

Анхны тахилгыг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Агшуун хайрхан" ХХК-ийн Хөх тэнгэрийн зам аялал жуулчлалын бааз,  Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд, нутгийн зон олны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан юм.

Шилийн богд уулын тахилгыг Сүхбаатар нутгийн зон олноос гадна Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээх Хэнтий, Дорнод төдийгүй баруун аймгуудаас хүртэл сүсэгтэн олон зорин иржээ.

Шилийн богд уул тахилгыг таалж, орой дээр нь гарахад хийсгэм салхитай байдаг уул маань энэ өдөр сэвэлзэх ч салхигүй нар хураа тэгшлэн сайхан хүлээж авлаа хэмээн зохион байгуулагч Эрдэнэмандал хийдийн Да лам Ж. Энхбаатар  хэллээ.

Энэхүү тахилга нь жил бүр зохион байгуулагдах юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ