Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-03 13:33:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ)-т нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол өнгөрсөн долоо хоногт иржээ. Үүнээс 10 гомдлыг шийдвэрлэж, 54-ийг нь шалгаж байна.


Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 147 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Харин өнгөрсөн долоо хоногт 541 мэдүүлэг шинээр хүлээн авч, одоогоор 478 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.


Нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягаар хүргүүлж байгаа аж.

Б.Мандуул

Холбоотой мэдээ