“Марш тактик-2021” буухиа тэмцээн зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-03-02 23:15:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Зэвсэгт хүчний 100 жилийн ой, “Олон улсын иргэний хамгаалалтын өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

 

Оролцогчид химийн 1, 3 дугаар норматив, /АКМ/ задаргаа, угсаргаа, /ПМ/ задаргаа, угсаргаа, 30-35 метрт 4 гранат шидэх тэмцээнүүдэд өрсөлджээ. Тус тэмцээнд Онцгой байдлын газрын долоон баг өрсөлдөж, Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг тэргүүн байр, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг дэд байр, Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагчтай баг гутгаар байрт шалгарлаа хэмээн Говь-Алтай аймгийн ОБГ-аас мэдээлэв.