АНУ-д “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-01 16:51:22

НЬЮ-ЙОРК. /New York Post/. АНУ-д “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо 50 мянгаас доошилж буурсан нь 2020 оны 11 дүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.


“The COVID Tracking Project” байгууллагын мэдээлснээр, “COVID-19”-ийн халдвар нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо өнгөрсөн бямба гаргийн байдлаар 48 870  байсан байна. Энэ нь сүүлийн дөрвөн сар орчмын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт ажээ. Нэгдүгээр сарын 6-нд 132 474 болж, оргил үедээ хүрснээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тогтвортой буурч байгааг тус байгууллага онцолсон байна. 


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 26 сая 605 мянга гаруй тохиолдол илэрч, 513 091 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ