Үндсэн хуулийн цэц хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 15:30:23

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан ирэх сарын 7-нд болно.

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох барьцаалуулагчийн эрхийг хязгаарлаж, барьцаалагчид давуу байдлыг бий болгосон нь “үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй” гэж Үндсэн хуульд заасныг зөрчсөн  хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Түүний мэдээллийн дагуу үүссэн маргааныг цэц хянан хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд