Цуврал 2-р тэмцээний аваргаар 10 настай Б.Сэргэлэн шалгарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-03-01 16:13:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Гэртээ байж, шатар тоглоё” хойд бүсийн аварга шалгаруулах цуврал цахим тэмцээний 2-р хэсэг энэ сарын 27-28-нд амжилттай болж дууслаа. Тэмцээнд хойд бүсийн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн шатарчид оролцож байгаа.

Энэхүү бүсийн цуврал тэмцээний 2-р тэмцээнд Олон улсын цолтой дөрөв, спортын мастер гурав, дэд мастер хоёр тамирчин оролцсон байна. Ингээд нийт дөрвөн аймгийн 54 шатарчин хүч сорин оюун ухаанаа уралдуулжээ. Хоёр өдөр үргэлжилсэн цахим цуврал тэмцээний аваргаар Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Сэргэлэн тодорчээ. Тэрээр энэ жил 10 нас хүрч байгаа аж. Удаах байруудад Сэлэнгэ аймгийн тамирчин С.Сундуй, Орхон аймгийн тамирчин Олон улсын мастер Н.Баттулга нар шалгарсан байна. Тэмцээний нийлбэр оноогоор Орхон аймгийн тамирчин Ё.Пүрэвдаваа 29 оноотойгоор цуврал тэмцээнийг тэргүүлж байна.  

Энэхүү анхны цахим цуврал тэмцээнийг Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клуб, Орхон аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх 4-р сарын 4-ний өдөр бүсийн аваргаа тодруулах аж.

 

Холбоотой мэдээ