Улс төрийн ууган хүчний тулгын чулууг Сэлэнгэ нутагт тавьж байжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-03-01 14:37:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 1921 оны 3-р сарын 1-нд улс төрийн ууган хүчин нам хэмээх байгууллага “Ардын нам” нэртэйгээр Сэлэнгэ нутагт байгуулагдсан түүхтэй.

Ардын хувьсгал ялсны дараа их жанжин Д.Сүхбаатар “Ардын нам” хэмээх улс төрийн байгууллагыг байгуулсан нь энэ юм. Тухайн үед улс төрийн нөхцөл байдлын улмаас ОХУ-ын Хиагт хотод 1921 оны 3-р сарын 1-ний өдөр ардын намынхан анхдугаар хурлаа хийж байжээ. Энэхүү хуралд 50 гаруй хүн оролцсон байдгийн 28 нь Сэлэнгэ нутгийн иргэд байсан гэдэг. Энэхүү намын анхдугаар хурлаар төв хороогоо сонгосон байдаг бөгөөд энэхүү хурлаа хязгаар нутгийн ардын төлөөлөгчдийн зөвлөгөөн хэмээн нэрлэсэн ажээ.  

Ардын намынхны хийсэн хамгийн том ажил бол Алтанбулагийн хязгаарын сайдын яамыг Алтанбулагт байгуулсан явдал аж. Энэхүү яамны сайдаар анх удаа Гүнбилэг гэдэг хүн томилогдож байсан бөгөөд эл яамны эрхшээсэн нутаг нь Уялгаас “Ингэт толгой”-н САА хүртэл байсан байна

Холбоотой мэдээ