Цахим сэтгэл зүйн үйлчилгээг 24 цагаар чат болон утсаар үзүүлж байна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-03-01 11:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын хүрээнд улс даяар хөл хорио тогтоосонтой холбоотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар таньд мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй үзүүлэхээр ажиллаж байна.


Иргэн та уг үйлчилгээнд хандсанаар сэтгэл зүйн сорил, сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөмж, туслалцааг 24 цагаар чат болон утсаар авах боломжтой. Хувь хүний нууцыг хуульд заасны дагуу мэргэжлийн ёс зүйн хүрээнд чандлан нууцлах юм байна.


Холбоотой мэдээ