Мьянмарт олон зуун жагсагчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-28 12:18:07

НЕЙПИДО. /DW/. Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийнхэн бямба гарагт жагсагчдыг тараахын тулд олон зуун хүнийг баривчилсан гэж тус улсын идэвхтнүүд мэдээлжээ. Мөн Янгон тэргүүтэй хэд хэдэн хотод цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сумтай буу хэрэглэсэн байна.


Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны төлөөлөгчийн “Reuters” агентлагт мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийг Янгон хотын гадна байрладаг шорон руу авч явжээ. “Insein” шорон руу 40-50 орчим хүнтэй 10 гаруй автобус явсан. Бид баривчлагдсан хүмүүсийн нэрсийг тогтоохоор ажиллаж байна" гэж уг төлөөлөгч мэдээлжээ.


Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын эхээр засгийн эрхийг булаан авснаас хойш өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр өдөрт хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол бямба гарагт болсон байх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Мьянмараас НҮБ-д суугаа Элчин сайд Кьяу Мо Тун цэргийн эргэлтийг зогсоох хатуу арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг олон улсад уриалжээ. 

Холбоотой мэдээ