Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын хэсгийг Ж.Сандагсүрэн ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-26 15:35:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид хурлаар нийслэлд үнэт цаас гаргах ажлын хэсэг байгуулсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална.


Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна.


Хөрөнгийн зах зээл сэргэж байгаа энэ цагт нийслэл бонд гаргах нь эдийн засгаа дэмжсэн алхам болно гэж үзжээ. Өмнө нь орон нутгийн бонд гаргаж байгаагүй учир манай улсын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг болох юм.


Нийслэл үнэт цаас гаргах ажилд НИТХ-ын тэргүүлэгчид хяналт тавих аж.

Холбоотой мэдээ