Хятад улс дахин хоёр вакцинд зах зээлд нэвтрэх зөвшөөрөл олгов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-26 13:55:35

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үндэсний Эмийн хяналтын удирдлагын газар өчигдөр дотоодод бүтээсэн COVID-19 коронавирусний болох “Cansino Bio” компани болон “Wuhan institute of Biological Products, Sinopharma” компанийн вакцинуудад зах зээлд нэвтрэх нөхцөлт зөвшөөрлийг олгосноо зарлалаа.


    Эдгээр вакцинуудыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд тохиромжтой гэж үзсэн бөгөөд үүнээс өмнө Хятад улс дотоодын “Sinopharma”, “Sinovac” компаниудын бүтээсэн хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.

    Улмаар өчигдөр зөвшөөрлөө авсан хоёр вакциныг нэмбэл Хятад улсад одоогоор хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн дөрвөн вакцин байна.

    Үүний гурав нь вирусийг амьгүйжүүлэх аргаар гаргаж авсан вакцин бол “Cansino Bio” компанийн бүтээсэн вакцин нь булчирхайн вирусийг зөөвөрлөж, дахин нэгтгэх аргаар гарган авсан вакцин юм.    

Холбоотой мэдээ