“Спутник V” вакцин маргааш ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын “Спутник V” вакцины эхний ээлжийн 10 мянган хүн тун маргааш Улаанбаатарт ирнэ.
“Энэ вакциныг цаашид нэмж авчирна. Дэлхий дахинд одоогоор 260 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатанд явж байгаагаас зургаа нь клиникийн туршилтаас гарч, үе шатаа даван ийнхүү дархлаажуулах үйл ажиллагаа өрнөж байгаа”-г ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр дурдлаа.
Монгол Улс
одоогоор Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150 мянган тун “АстраЗенека”, БНХАУ-ын
Засгийн газрын тусламжийн 300 мянган тун “Синофарм” үйлдвэрийн вакцин аваад байна.