Амьтны нөөц ашигласны төлбөрөөс төсөвт 650 сая төгрөг төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-25 12:49:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын 2020 оны 701 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймагт энэ жил 14 толгой аргаль хонь, 19 толгой янгир ямаа, 4 буга, 2 мянган ширхэг загасыг ахуйн зориулалтаар агнахыг зөвшөөрсөн.

Эдгээр ан амьтдыг тус аймгийн Цэнгэл, Булган, Дэлүүн, Ногооннуур, Улаанхус, Алтай, Бугат, Баяннуур, Буянт, Толбо сумын нутгаас агнах аж.

Аймгийн Татварын хэлтсээс өгсөн мэдээллээр дээрх амьтны нөөц ашигласны төлбөрөөс 2021 оны орон нутгийн төсөвт 650 сая төгрөг төвлөрүүлэх аж.

Холбогдох хууль журмын дагуу амьтны нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.

Холбоотой мэдээ