Мөрөн сумын 2020 оны мал аж ахуйн болон газар тариалангийн аваргуудын шагналыг гардууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-02-24 17:03:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2020 оны мал аж ахуйн болон газар тариалангийн аваргуудын шагналыг  өнөөдөр  хүндэтгэлийн өргөөнд  Мөрөн сумын  ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Засаг дарга Б.Батбаяр нар гардуулан өглөө.


Мөрөн сумаас сумын аварга малчин 6, аварга тариаланч 2, аварга фермер 1, аварга саальчин 1, сумын алдарт уяач 1 шалгарчээ.  Сумын аварга малчнаар Ч.Мөнхбат, Б.Чинбат, Б.Батбаяр, Н.Батсуурь, А.Дүүриймаа,  М.Гал-Эрдэнэ нар,  сумын аварга фермер Ч.Батчулуун, сумын аварга саальчин Б.Лхагвасүрэн, аварга ногоочин Б.Дэжид, Ө.Батбилэг, сумын алдарт уяачаар Ч.Мөнхбат нар шалгарч, шагналаа гардан авлаа.


Энэ үеэр Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр “Сүүлийн жилүүдэд манай малчид малын тооноос илүү нэг малаас авах ашиг шим, сүргийн бүтэц, чанарт анхаарч байгаа бол тариаланч ногоочид маань орон нутгийнхаа хөрсөнд ургасан олон төрлийн хүнсний ногоогоор орон нутгийнхаа иргэдийг хангаж байна” гэдгийг  онцолж байлаа.  


Холбоотой мэдээ