Австралийн иргэн “Монгол Улс“ гэрэл зургийн цомгоо нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-10 09:48:32

Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо.

Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

ГХЯ-ны гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг хэлсэн үгэндээ анх 1972 онд Монгол Улс, Австрали Улсын хооронд тогтоосон дипломат харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэж, энэхүү ном нь жирийн австрали иргэдэд Монгол Улсыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

Холбоотой мэдээ