Гурван саяын 3 азтан тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 2 дугаар сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 3 сая төгрөгийн гурван азтан тодорлоо. Мөн:
- 1,5 сая төгрөгийн 27,
- 500 мянган төгрөгийн 239,
- 100 мянган төгрөгийн 2354,
- 30 мянган төгрөгийн 23424 хүн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 80235723 байв. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 71518013.
Энэ удаагийн тохиролд 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдаа хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 25,724,752 баримт хамрагджээ.