Барилгын компаниудын санал хүсэлтийг сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-23 14:01:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Есөнбулаг Есдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ суурьшлын бүсийн 9.44 га талбайд 1700 айлын 28 орон сууц барихаар болсон. Уг төслийг энэ онд 630 айлын орон сууцаар эхлүүлэх бол дэд бүтцийн ажлуудыг тун удахгүй хийх юм.

Төслийг хэрэгжүүлэх ажлын багуудын уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцож, барилгын компаниудын санал хүсэлтийг сонсож мэдээлэл өглөө.

"Шинэ Баянхонгор" төсөл буюу хотоо тэлэх бүтээн босголтын ажилд орон нутгийн барилгын олон компани оролцох хүсэлтээ илэрхийлж, орон сууцны  борлуулалтын асуудалд анхаарч ажиллахыг хүсч байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжсэнээр Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсэд Ипотекийн зээлд 500 айлыг хамруулах эрхийг олгохоор болсон. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрийг Шинэ суурьшлын бүсэд хэрэгжүүлэх боломж нөхцөлийг судалж буй тухай мэдээллийг аймгийн удирдлагууд энэ үеэр танилцуулж байв.

Холбоотой мэдээ