Аргентин Хятадын вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-22 15:21:59

БУЭНОС-АЙРОС./RT/. Аргентин улс БНХАУ-ын “Sinopharm” компанийн коронавирусний вакциныг бүртгэжээ.


“La Nacion” сонинд мэдээлж буйгаар, хоёрдугаар сарын 25-ны пүрэв гарагт Аргентин нэг сая тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 500 мянган хүнийг вакцинжуулахад хүрэлцэх аж.


Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" коронавирусний вакцин хийлгэсэн тухай урьд нь мэдээлсэн билээ. Хүн амыг вакцинжуулах төлөвлөгөөний талаар өмнө нь тус улсын Эрүүл мэндийн сайд Хинес Гонсалес Гарсия мэдээлж байв.


Холбоотой мэдээ