Дэлхий даяар коронавирусний вакцин хийлгэсэн хүний тоо 200 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-20 21:47:35

АНКАРА. /Daily Sabah/. Одоогоор дэлхийн хүн амын 2.6 хувь нь буюу 200 296 332 хүн коронавирусний вакцинжуулалтад хамрагдаад байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 65 орчим хувийг АНУ, БНХАУ, Их Британи, Энэтхэгийн иргэд эзэлж байна.


Тодруулбал, АНУ-д хүн амынх нь 18.5 орчим хувь нь буюу 60 сая хүнийг дархлаажуулаад байгаа бол БНХАУ-д 3 хувь нь буюу 40.5 сая хүн вакцин хийлгэжээ. Их Британид 17.5 сая хүн вакцинжуулалтад хамрагдсан нь хүн амынх нь 26.4 хувийг эзэлж байна. Харин Энэтхэгт хүн амынх нь 1 хүрэхгүй хувь буюу 10.7 сая хүнийг дархлаажуулжээ.


Үүнээс гадна хүн амынх нь хамгийн их хувь нь вакцинжуулалтад хамрагдсан улсуудад Израил, АНЭУ, Сейшелийн Арлууд багтаж байна. Израилын хүн амын 80.3 хувь нь коронавирусний вакцин хийлгэсэн бол АНЭУ-д хүн амынх нь 49.8 хувь, Сейшелийн арлуудад 56.8 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. 

Холбоотой мэдээ