АНУ-д эрс хүйтэрсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-02-19 13:09:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын долоон муж улсад цаг агаар эрс хүйтэрсний улмаас амиа алдсан хүний тоо 34 болж нэмэгдсэн тухай “СBS” телевиз мэдээлжээ.  


Тус телевизээр мэдээлснээр, эрс хүйтэрсний улмаас Техас муж улсад хамгийн олон буюу 20 хүн амиа алдсан байна. Тус муж улсад 300 мянга орчим оршин суугч гэрэл цахилгаангүй хэвээр байгаагаас 260 мянга гаруй нь усгүй болжээ. Үүний зэрэгцээ, муж улсын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэгт урьд өмнө тохиож байгаагүй хүйтэн хэвээр байна.


Цаг агаарын таагүй байдлын улмаас лхагва гарагт дотоод, гадаадын 2300 орчим нислэг цуцлагджээ. Ялангуяа Техас, Миссисипи, Кентукки муж улсуудын нисэх онгоцны буудлуудын нөхцөл байдал хүнд байгаа аж.


Холбоотой мэдээ