Онцгой байдлын байгууллагын түүхэн замнал, онцлогийг харуулсан самбартай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор түүхэн замналын самбартай болсон талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Тус самбарт байгууллагын үүсэл хөгжил, хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагаа, онцлогийг цаг хугацааны дарааллаар байршуулснаараа онцлог юм.
Ингэснээр иргэд олон нийтэд байгууллагын талаар тодорхой мэдээллийг хүргэхээс гадна байгууллагын түүхэн үйл явдлыг залуу хойч үедээ өвлүүлэхэд ач тустайг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.