Замын цагдаагийн тэмцээнд Өвөрхангайн  тасаг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-09 15:12:53

Цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн албаны 80 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойг угтан Төв болон Говийн бүсийн Замын цагдаагийн тасаг, албадын алба хаагчдын дунд тэмцээн зохион байгууллаа.

“Уран зохицуулагч-2016” ажил, мэргэжлийн аварга шалгаруулах энэ тэмцээнд Замын цагдаагийн төв, орон нутгийн  алба хаагчид идэвхтэй оролсон байна. Тэд замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, зам тээврийн ослын дүгнэлт, биет зохицуулалт, уран жолоодлого гэсэн зургаан төрлөөр өрсөлдлөө. "Уран зохицуулагч" тэмцээний тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн тасаг тэргүүлсэн бол удаах байруудад Өмнөговь, Дундговь аймгийн цагдаагийн тасаг тус тус шалгарсан байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ