Гуравдугаар сард ирэх 30 иргэний нислэг, тусгаарлах байрны зардлыг даана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадаас эх орондоо гуравдугаар сард ирэх иргэдээс 30 хүний нислэг болон тусгаарлах байрны зардлыг гаргуулахаар тохиролцоод байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
ГХЯ Олон улсын шилжилт
хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Цар тахлын үед нийт 800 гаруй
иргэнд 3,2 тэрбум орчим төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд олгожээ.
“Их Британи улсын
Засгийн газар НҮБ-ын Ковидын эсрэг тусгай санд хандивласан хөрөнгөөс иргэдэд
тусламж болгож хүргэж байгаа”-г тэрбээр онцолсон юм.