Шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой мэдээлэл E-Mongolia-д орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн мэдээлэл цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-д албан ёсоор орлоо.
Мөн шилжилт хөдөлгөөний улсын бүртгэлийг энэ онд багтаан цахимжуулж, E-Mongolia системээр дамжуулан хийдэг болох аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ онд болохтой холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн өдрөөс 60 хоногийн өмнө буюу 4 дүгээр сард зогсооно. Иймээс иргэд шилжилт хөдөлгөөнөө хийлгэх бол 4 дүгээр сараас өмнө амжуулахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар уриалав.
E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд одоогоор 640 000 гаруй иргэн
хандаж, үйлчилгээгээ авчээ.
Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг авах бол: https://e-mongolia.mn/life-event/602a54f004f9be6592a66715
Веб сайт: www.e-Mongolia.mn
Мобайл апп:
iOS App: https://apple.co/36G1ZDR
Android App: https://bit.ly/2Sj3nUk
Видео заавар: https://www.youtube.com/channel/UCVqv_boa73KgDV0NyqbRRZ