Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд тусгаарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-09 13:15:40

 УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулж баталсны дагуу улсын хэмжээнд шүүхүүдийн өөрчлөлт болж байна.

Үүний дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэгдсэн бүтэц өөрчлөгдөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн нэршилтэй боллоо. Эдгээр  3 дүүргийн Шүүх дундаа  нэг Тамгын газартай шүүн таслах ажиллагаагаа явуулах боллоо гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ