Аймгийн хэмжээнд 14 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар энэ
оны нэгдүгээр сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 14040 иргэн тэтгэвэр авсан
байна.
Тэтгэвэр авагчдын
тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,1 хувиар, тэтгэврийн мөнгөн дүн 5,2
тэрбум төгрөг болж 16 хувиар тус тус өсжээ. 
Үүнээс 9207 иргэн
өндөр настны, 3022 иргэн тахир дутуугийн, 1408 иргэн тэжээгчээ алдсаны, 403
иргэн цэргийн тэтгэвэр тус тус авдаг ажээ. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    