“Perseverance” Ангараг дээр энэ долоо хоногт газардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-02-16 14:36:28

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ “Perseverance” сансрын аппарат орон нутгийн цагаар энэ долоо хоногийн пүрэв гарагт 15:55 цагийн орчимд Ангараг гараг дээр газардана.


Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд хөөргөсөн “Perseverance” нь 292.5 сая километр замыг туулан Ангарагт хүрч очих ажээ.


“Perseverance” Ангараг дээрээс эртний амьдралын ул мөрийг хайх бөгөөд тус гараг дээр амьдрал байсан эсэхийг тогтооход хувь нэмрээ оруулах юм. Уг аппарат 3.9 тэрбум жилийн өмнө нуур байсан гэж үзэж буй “Jezero” тогоонд судалгаа хийнэ.


“NASA” пүрэв гаргийн 14:15 цагаас цахим хуудас болон нийгмийн сүлжээний хаягуудаараа /YouTubeTwitterFacebookLinkedInTwitchдамжуулан аппаратаа Улаан нүдэн гараг дээр хэрхэн газардаж буйг шууд дамжуулан үзүүлэх ажээ. Мөн “Perseverance” аппаратын “Twitter, Facebook хаягаас шинэ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь авах боломжтой байна. 



Холбоотой мэдээ