Колумбид коронавиурсний вакцинжуулалт лхагва гарагт эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-16 11:22:02

БОГОТА. /TASS/. Колумбийн хүн амыг коронавирусний вакцинжуулалтад хамруулах хугацааг хоёрдугаар сарын 20-ноос 17-нд болгож наашлуулсныг тус улсын Ерөнхийлөгч Иван Дюк мэдэгджээ.


"Вакцинжуулалтын үйл явц хоёрдугаар сарын 17-ны лхагва гарагт эхэлнэ" гэж Дуке мэдэгдсэнийг түүний захиргаа твиттер хуудсаараа дамжуулсан байна.


Өмнө нь Америкийн “Pfizer” компанийн 50 мянган тунгаас бүрдсэн, коронавирусний вакцины эхний багцыг тус улс хүлээж авчээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Колумбид халдвар авсан хүний тоо 2 198 549-д хүрч, 57 786 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ