“Тель-Авив - Их дуулга”-д Монголын шигшээгээс ганц бөх барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-16 09:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-20-нд болох Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн болох “Тель-Авив - Их дуулга”-д 63 орны 433 жүдоч барилдахаас Монгол Улсаас ганц тамирчин хүчээ сорихоор Израил улсад очоод байна.


Тус Их дуулгад эрэгтэй 253,  эмэгтэй 180 жүдоч өрсөлдөхөөс Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи эрэгтэйчүүдийн 81 кг-д хүчээ сорих юм байна.


Иран улсын тамирчдадаа тавих дарамт шахалтын улмаас Монголын иргэншилтэй болсон С.Моллаи Израилийн алдарт бөх Саги Мукитай адилхан 81 кг-д барилддаг. Иран улсын хувьд Израилтай улс төрийн хувьд таарамжгүй харилцаатай бөгөөд С.Моллаиг ДАШТ-ий үеэр Сагитай барилдуулахгүйн тулд өмнөх шатанд нь албаар ялагдахыг шаардаж байсан билээ. Улмаар түүний амь насанд нь заналхийлсэн тул Герман улсаар дамжин Монголд ирсэн Саидыг Ираны тал барилдах эрхгүй гэдэг ч ОУЖБХ /IJF/-ноос барилдах эрхийг нь хориогүй юм.


Ташрамд дуулгахадСаид Моллаиг бусад тамирчдын хамт зочид буудалд карантинд оруулсан ч Израилын тал түүнд илүү хамгаалалт гаргана гэж мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс түүнийг Израил улсад очих онгоц, цагийг нууцалсан юм байна.

Холбоотой мэдээ