Сүхбаатар аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалт 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-09 11:49:11

Улаанбурхан улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оны 6 сарын 8-ны байдлаар 10,195 хүн хамрагдаж 75,61 хувьтай үргэлжилж байна.

Арван хоёр сум болон аймгийн төвийн гурван өрхийн эмнэлэгт нийт 13483 хүн урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах ёстой. Сумдаас хамгийн бага хувьтай нь Түмэнцогт, Уулбаян сумд байгаа бөгөөд дөнгөж 60 гаруй хувьтай байна. Харин Сүхбаатар, Баяндэлгэр сумд 90 гаруй хувьтай явж байна.

Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газраас нэмэлт дархлаажуулалтыг явуулж •Улаанбурхан Улаануудын эсрэг Дархлаажуулалт хийлгэх хүсэлтэй иргэдийг Улаанбурхан-Улаануудын эсрэг дархлаажуулалтанд нас харгалзахгүй хамруулах
•  Улаанбаатар хотод Дархлаажуулалтанд хамрагдаагүй оюутан залуусыг хамруулах
•  17 настай хүүхдүүдийг дархлаажуулалтанд бүрэн хамруулах
•  АНЭ,Сум,ӨЭМТ-үүд Улаанбурхан Улаануудын вакцины нөөцийг ЭМГазраас татан авах
• Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ар гэр, анги, ажлын хамт олон зэрэг хавьтал болсон хүмүүст голомтын дархлаажуулалт хийх
•  Төрсөн ээжүүдийг Улаанбурхан-Улаануудын эсрэг дархлаажуулалтанд бүрэн хамруулах
•  Улаанбурхан Улаануудын эсрэг вакцины хамралтын хувийг цаашид нэмэгдүүлэх чиглэлийг сум, өрхийн ЭМТ-үүдэд өгчээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ