Аун Сан Су Чи шүүх хурал болох хүртэл хорионд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-15 13:44:12

НЕЙПЬИДО. /Reuters/. Мьянмарын Гадаад хэргийн сайд бөгөөд төрийн зөвлөх Аун Сан Су Чиг хоёрдугаар сарын 17-нд болох шүүх хурал хүртэл цагдан хорих болсон тухай түүний өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.


Аун Сан Су Чиг цэргийнхэн засгийн эрхэнд гарсны дараа баривчилж гэрийн хорионд оруулсан юм.


"Бид энд итгэмжлэл гаргахаар ирсэн бөгөөд тойргийн шүүгчтэй ярилцсан. Урьдчилан хорих хугацаа өнөөдрийг хүртэл биш хоёрдугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ гэж тэрбээр хэлсэн" гэж өмгөөлөгч хэлсэн байна.


Ням гарагт Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ. “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, жагсагчдыг тараахын тулд аюулгүй байдлын алба хуягт машинуудыг томоохон хотууд руу илгээсэн байна. Тус улсын хойд хэсэгт орших Качин мужид жагсагчид болон цэргийнхний хооронд мөргөлдөөн болжээ.


Холбоотой мэдээ