Эмэгтэй албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байх шийдвэр гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сарын шинийн баярын өдрүүдийн хатуу хөл хорионы үеэр эмэгтэй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байх шийдвэр гаргажээ.
Төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой цөөнгүй гомдол гарснаас эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргаж байгаа нь зохисгүй асуудал хэмээн нийгмийн сүлжээгээр олон нийт шүүмжилсэн билээ.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай: “Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулсан. Улмаар төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 8.00-14.00, 14.00-20.00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон” гэв.
Мөн
төрийн
албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдлыг үндэслэж зогсоосон.
Хот тохижилтын газарт чиглэл өгч, эргүүлд гарч байгаа алба хаагчдад нийслэлийн
хэмжээнд байгаа 16 бие засах газрыг үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийсэн.
Өчигдөр 16 цагаас энэ бие засах газрууд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөр бүр 10.00-19.00 цаг хүртэл ажиллах юм байна.