“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 45 мянга гаруй хүн хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-12 11:07:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 11-23-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Коронавируст халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдах юм.

Энэ хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багт эрүүл мэндийн салбарын 1415 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийтдээ 45.351 хүнийг хамруул
жээ.

Тухайлбал:
  
• Багануур -79

 • Баянзүрх -9812
 • Баянгол -7672
 • Хан-Уул -4505
 • Чингэлтэй -4530
 • Сүхбаатар -4499
 • Сонгинохайрхан -12.248
 • Налайх -2006 хүн шинжилгээнд хамрагджээ.

 

Холбоотой мэдээ