Хөдөлмөрийн хүний төлөө шагналтнууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-11 11:27:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Хөдөлмөрийн хүний төлөө шагналтнууд тодорлоо. Энэ нь МҮЭ-ийн холбооноос олгодог иргэд, хөдөлмөрчдийн төлөө хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх, зүтгэл үр бүтээлтэй ажиллаж, ҮЭ-ийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж, ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн хүмүүсийг урамшуулдаг шагнал юм. 

Энэ удаа "COVID-19" цар тахлын нөхцөл байдалд иргэд, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалан баталгаажуулан ханган ажилласан хүмүүсийг шагнаж буйгаар онцлог байгааг МҮЭ-ийн холбооны нарийн бичгийн дарга Г.Адъяа онцоллоо. 


Тус шагналыг Хөвсгөл аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Л.Төмөрбаатар, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Замын 1 дүгээр ангийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Гүнсмаа, Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга, салбарын Ахмадын хорооны дарга Д.Эрдэмбат, Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, ҮЭ-ийн хорооны дарга, МҮЭ-ийн багш, арга зүйч, аймгийн ҮЭ-ийн холбооны  тэргүүлэгч Ч.Алтантуяа, Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн ҮЭ-ийн хорооны Хянан шалгах зөвлөлийн дарга, Төмөр замын сэлгээний ажлын диспетчер Г.Гантулга нарын 24 хүн хүртсэнийг МҮЭ-ийн холбооны удирдлага гардуулж амжилт хүслээ. МҮЭ-ийн холбооны "Хөдөлмөрийн алдар" тэмдгээр МҮЭ-ийн холбооны Төв хэвлэл "Хөдөлмөр" сонины сэтгүүлч Т. Солонгыг шагнав. 



Холбоотой мэдээ