"Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн бүтэц орон тоог шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл" өнөөдөр хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг даалгавар өгөв.
Засгийн газрын өнөөдрийн хурлаар уг зөвлөлийн ажлын албыг татан буулгаж, бүтэц орон тоог шинэчлэн баталснаар шинэ бүрэлдэхүүн ийнхүү анхдугаар хурлаа хийсэн байна. Тэд эрүүл мэнд, эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх цогц арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэн, санал солилцжээ.
Эдийн засгийн бодлогын зөвлөлд ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнаас гадна их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгч, СЭЗИС-ийн тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Канад Улсын Конкордиа их сургуулийн дэд профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн, МУИС-ийн багш Г.Баярмагнай, “Дефакто” институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар ажиллах юм.